Алтны экспорт нэмэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-03-13 16:57:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гаалийн ерөнхий газраас мэдээлснээр, нийт экспортын 75.5 хувийг эрдэс бүтээгдэхүүн эзэлсэн хэвээр байна.

Тодруулбал, төмрийн хүдэр, чулуун нүүрс, зэс болон цайрын баяжмал, жонш, молибдений баяжмал, боловсруулаагүй нефть зэрэг  эрдэс баялаг нь уул уурхайн бүтээгдэхүүний 98.4 хувийг эзэлж байна.

Экспортын бүтцийг 2-р сарын байдлаар авч үзвэл, нийт экспортын 75.5 хувь эрдэс бүтээгдэхүүнд; 17.9 хувь алтны экспортод, 2.3 хувь нэхмэлийн материал болон нэхмэл эдлэлийн экспортод тус тус  ногдож байна.  

Чулуун нүүрс: Энэ оны эхний 2 сард 332.4 сая ам.долларын дөрвөн сая тонн чулуун нүүрс  экспортложээ. Үүнийг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулбал, үнийн дүнгээр 90.2 сая ам.доллароор, тоо хэмжээний хувьд 876.4 мянган тонноор тус тус их байна. 2018 оны мөн үед нэг тонн нүүрсний хилийн дундаж үнэ 76.9 ам.доллар байсан бол энэ онд 82.6 ам.доллар болж өсжээ. Чулуун нүүрсний 97.9 хувийг БНХАУ руу гаргасан байна.

Зэс: Энэ оны эхний 2 сард 229.4 мянган тонн зэсийн баяжмал экспортлосон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 24.3 тонноор их байна. Хилийн дундаж үнэ 1338.7 ам.доллароос 1347.2 ам.доллар болж 8.4 ам.доллароор өссөн байна. 2018 оны эхний 2 сард зэсийн баяжмалын экспорт үнийн дүнгээр 274.6 сая ам.доллар байсан бол он гарснаас хойших тайлант сард 309.1 сая ам.доллар болжээ.

Молибдены баяжмалын экспорт үнийн дүнгээр 8.2 сая ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 2.1 сая ам.доллароор өссөн байна. Тус бүтээгдэхүүний нэг тонн экспортын хилийн дундаж үнэ 6407.5 ам.доллароос 8761.6 ам.долларт хүрч, 2354.1 ам.доллароор өсжээ. 2019 оны эхний 2 сард 935.9 тонныг экспортлосон нь өнгөрсөн оны мөн үеэс 13.2 тонноор бага байна. Молибдены баяжмалын 83.8 хувийг БНХАУ-руу гаргасан байна.


Энэ оны эхний 2 сард 4665.2 кг алт экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 2969.2 кг-аар их байна.


Газрын тос: Боловсруулаагүй нефтийн экспорт 1011.4 мянган баррель буюу 53.0 сая ам.долларт хүрчээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлээс 1.5 мянган баррелиар их, үнийн дүнгээр 9.6 сая ам.доллараар бага байна. Нэг баррель нефтийн хилийн дундаж үнэ 62.0 ам.доллар байсан бол тайланд хугацаанд 52.4 ам.доллар болж буурчээ.

Төмрийн хүдэр: Экспорт 1181.4 мянган тонн буюу 52.2 сая ам.долларт хүрсэн байна. 2018 оны мөн үеийн гүйцэтгэлтэй харьцуулахад уг бүтээгдэхүүний экспорт 249.1 мянган тонноор, үнийн дүн нь 12.6 сая ам.доллароор тус тус өсжээ. 1 тонн төмрийн хүдрийн экспортын дундаж үнэ 44.2 ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 1.7 ам.доллароор өссөн байна.


Энэ оны эхний 2 сард 4.2 мян.тонн адууны мах, 544.6 тн хонь, ямааны мах, 243.8 тн малын дайвар бүтээгдэхүүн экспортлосон байна.


Цайрын баяжмал:  Энэ оны эхний 2 сард 24.6 мянган тонн цайрын баяжмалын нэг тонныг дунджаар 1397.8 ам.доллароор экспортлосон байна. Өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад, хилийн дундаж үнэ 360.0 ам.доллароор буурсан байна. Цайрын баяжмалын экспорт үнийн дүнгээр 34.4 сая ам.доллар болж, өнгөрсөн оныхоос 2.7 сая ам.доллароор буурчээ.

2019 оны эхний 2 сард 23.3 сая ам.долларын 69.2 мянган тонн жонш экспортлосон нь 2018 оны мөн үеийн гүйцэтгэлээс 19.7 мянган тонноор, үнийн дүнгээр 7.7 сая ам.доллароор тус тус өссөн байна. Жоншны экспортын дундаж үнэ 337.6 ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 20.9 ам.доллароор өссөн байна. Жоншийг БНХАУ, ОХУ, БНСУ руу экспортлосон ба 31.9 хувь ОХУ-д, 67.0 хувь БНХАУ-д тус тус ногдож байна.

Бусад барааны экспорт: Энэ оны эхний 2 сард 4665.2 кг алт экспортлосон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 2969.2 кг-аар их байна. Алтны экспортын дундаж үнэ 2018 оны мөн үед 42561.6 ам.доллар байсан бол, энэ онд 41998.0 ам.доллар болж 563.6 ам.доллароор багассан байна. Алтны экспорт үнийн дүнгээр 195.9 сая ам.долларт хүрч өмнөх оны мөн үеэс 123.7 сая ам.доллароор өсжээ.

2019 оны эхний 2 сард 4.2 мян.тонн адууны мах, 544.6 тн хонь, ямааны мах, 243.8 тн малын дайвар бүтээгдэхүүн экспортлосон байна.

 

Холбоотой мэдээ