БНСУ, АНУ-ын цэргийн хамтарсан сургуулийг шүүмжилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2019-03-11 10:59:41

ПЁНЬЯН. /Xinhua/. БНСУ болон АНУ цэргийн хамтарсан сургууль явуулж байгаа нь өнгөрсөн онд тус хоёр улсын төлөөлөгчидтэй хийсэн уулзалтын үеэр байгуулсан хэлэлцээрүүдийг ноцтой зөрчиж байна гэж БНАСАУ шүүмжилсэн байна. Энэ тухай Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг мэдээлэв.


Цэргийн хамтарсан сургууль нь Солонгосын хойгт энх тайван, тогтвортой байдлыг тогтоохыг хүссэн Солонгосын ард түмэн болон олон улсын нийгэмлэгийн хүсэл зорилгод саад учруулж байна гэж дээрх мэдээнд тэмдэглэсэн байна.


БНСУ болон АНУ-ын хамтарсан “Донг Маенг” цэргийн сургууль өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт эхэлсэн билээ.

Холбоотой мэдээ