Өсвөрийн шатарчдын улсын аварга шалгаруулах тэмцээний медалийг эрдэнийн болон нэн үнэт чулуугаар хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-03-06 17:33:51

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Засаг даргын ивээл дор, түүний санхүүжилтээр Сүхбаатар хотод зохион яввуулсан 2019 оны өсвөрийн шатарчдын улсын аварга шалгаруулах тэмцээний медалийг нутгийнхаа байгалийн гайхамшиг болсон эрдэнийн болон нэн үнэт чулуугаар хийжээ. 

Энэхүү бяцхан тамирчдынхаа хүндэт шагнал болсон медаль, аваргын цомыг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын иргэн, уран дархан Л.Баттөмөр урлажээ. Аваргын цомыг Монголын буддын шашны Амарбаясгалант хийд дэх Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Тогоот ууланд орших хар боржин /габро/ чулуугаар урлаж, дээр нь байрлуулсан шатрын морины дүрсийг цагаан шүрээр урлажээ. Эл цагаан шүрийг Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутгаас авсан гэнэ. Ийнхүү тэмцээний алт, мөнгө, хүрэл медалийг Өвөрхангай аймгийн Арц Богд уулнаас авсан шар, цагаан, улаан чүнчигноров чулуугаар урлаж, дээр нь Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын нутгаас авсан ногоон хаш чулуугаар чимэглэсэн байна.

Холбоотой мэдээ