Үйлдвэрийн аргаар мэргэшүүлэх сургалт эхэллээ

Орон нутагт | Өмнөговь
sarantsetseg@montsame.gov.mn
2015-09-17 17:17:13

Өмнөговь аймгийн Хөдөлмөрийн хэлтэс, "Тангад-Ара" ХХК хамтран технологийн мэргэшүүлэх сургалтаар үйлдвэрийн аргаар хатаах, савлах аргыг нэвтрүүлж байна.

Сургалтад хүнсний үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгж, хувь хүмүүс хамрагдаж байгаа бөгөөд уг технологийн мэргэшүүлэх сургалтыг Хөдөлмөрийн хэлтсээс санхүүжүүлэн явуулж байгаа юм. Цайны болон бусад хүнсний бүтээгдэхүүнийг хатаах аргачлалын сургалт нь өөрийн гэсэн онцлогтой. Энд үйлдвэрийн аргаар зориулалтын тоног төхөөрөмжүүд дээр олон улсын шаардлагад нийцүүлэн сүү цагаан идээ, мах, эмийн ургамал болон хүнсний ногоонуудыг хатааж савлана.

Улмаар үйлдвэрлэгч болоход хөрөнгө оруулагч зайлшгүй хэрэгтэй ба бүх баглаа боодлоо л гэхэд дундаа захиалан авах, өөр хоорондоо үйлдэрлэлийн мэдээллээ солилцохын тулд улсын хэмжээний сүлжээ группэд хэрхэн нэгдэх зэрэг үндсэн 2 чиглэлд мэргэшүүлж байна. Эхний шатны сургалтад хамрагдсан 15 хүн бүгдээрээ үйлдвэрлэгч нар байгаа бөгөөд орон нутагтаа бол бүтээгдэхүүн үйлчилгээгээрээ танигдчихсан хүмүүс байгаа аж. Одоогийн түвшинд зах зээлд эдгээр хүмүүс ганц ганцаараа зүтгэсээр өөрийн амьдралаа аваад явж байгаа хэдий ч сургалтад хамрагдсанаар цаашид улсдаа, гадаад зах зээлд  гарахын тулд хамтрах ёстой гэдгээ ойлгож, сүлжээ болон нэгдсэнээрээ ач холбогдолтой боллоо. Ингэснээр нүүдэлчин уугуул иргэд өөрсдөө технологийн аргаар бүтээгдэхүүнээ олон улсын түвшинд хүргэж зах зээлд гаргах боломжоо буй болгож байна.

С.Сумьяа

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд