Гуравдугаар сарын 18-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2016-03-18 09:05:07

09.00 цагт Санхүүгийн зохицуулах хороо, МХБ, ЖАЙКА хамтран "Хувьцааг олон нийтэд санал болгох болон давхар бүртгэл" -ийн семинар Туушин Бэст Вэстэрн зочид буудалд болно.

10.00 цагт Улсын Драмын Эрдмийн Театраас төв, орон нутгийн мэргэжлийн урлагийн байгууллагуудын уран бүтээлчид болон ажилтнуудын мэргэжил ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулах “Театр 2016” онол, практикийн сургалтын нээлт Хүүхэлдэйн театрт болно.

10.00 цагт УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, С.Бямбацогт, Б.Бат-Эрдэнэ нарын гишүүд Халдварт өвчин судлалын үндэсний төвд ажиллана.

10.00 цагт Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжих Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх төслийн нээлт "Бишрэлт плаза" зочид буудалд болно.

10.00 цагт Шинээр батлагдсан "Эрүүл ахуйн тухай хууль" 2016 оны хоёрдугаар сарын 29-нөөс мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулан Монголын эрүүл ахуйч, халдвар судлаачдад хандсан сургалт хэлэлцүүлэг НМХГ-ын хурлын танхимд зохион байгуулагдана.

11.00 цагт Сургуулийн өмнөх боловсролын хөтөлбөр зохиогч, хэрэгжүүлэгч багийн эрдэмтэн судлаач, багш нар "Mонгол Ньюс" Мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зарлалаа.

11.00 цагт Тусгаар тогтнолын ордонд УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд иргэд сонгогчидтой "Тайлан" уулзалт зохион байгуулна.

11.00 цагт “Монголын медиа корпораци”-иас “Ардын үг” иргэдийн зөвлөлдөх аянг хэрэгжүүлж эхлэх гэж байгаа талаарх хэвлэлийн бага хурал Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн Castle /Цайз/ ресторанд болно.

11.30 цагт “ITM 2016” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн талаар зохион байгуулагч “Монголын аялал жуулчлалын холбоо” ТББ-аас "Mонгол Ньюс" Мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.

12.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Мөнх дайчин нөхөрлөл ТББ-аас Монгол цэргийн өдрийн талаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ур чадварын дэлхийн аваргын тэмцээнд оролцох багийг Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан хүлээн авч үдэх ажиллагаа Хөдөлмөрийн яамны байранд болно.

14.00 цагт Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан Төв цэвэрлэх байгууламжид ажиллана.

16.15 цагт СЭЗДС-ийн E1494 ангийн төслийн багаас зохион байгуулж буй “Корпорацийн засаглал ба байгууллагын зан төлөв” VIP лекц СЭЗДС-ийн хичээлийн C байранд болно.

19.00 цагт Монгол Улсын Филармонийн Баянмонгол жазз найрал хөгжмийн Монгол цэргийн өдөрт зориулсан “Сэтгэлд хоногшсон дуунууд” баярын тоглолт Улсын Филармонийн концертын танхимд болно.

Холбоотой мэдээ