Улаанбаатарт өдөртөө 2-4 хэм дулаан
ЛАВЛАГААУлаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр Хэнтийн уулархаг нутгаар бага зэргийн цас орж, нутгийн зүүн хагаст бага зэрэг сэрүүснэ.
2019 оны 03 дугаар сарын 04-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун
болон зүүн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Хэнтийн
уулархаг нутгаар бага зэргийн цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун
аймгуудын нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, бусад нутгаар баруун
хойноос секундэд 7-12 метр. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын
хөндийгөөр 12-17 хэм, Их нуурууд болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир орчмоор
6-11 хэм хүйтэн, Алтайн өвөр говиор 7-12 хэм, говь талын нутгаар 4-9 хэм
дулаан, бусад нутгаар 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи
баруун хойноос секундэд 6-11 метр. 2-4 хэм дулаан байна.