Төв аймагт 21200 гаруй мал хорогджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2016-03-17 17:27:54

Хүнс хөдөө аж ахуйн газрын мэдээгээр аймгийн хэмжээнд 21240 гаруй мал хорогджээ. Үүнээс тэмээ ес, адуу 1219, үхэр 2600, хонь 8546, ямаа 8870 байна. Алтанбулаг Баян-Өнжүүл, Баянхангай, Баянцогт, Бүрэн Лүн, Угтаалцайдам, Эрдэнэсант сум 1225-5160 толгой буюу хамгийн их хорогдолтой байна.

Тухайлбал: Бүрэн сум /хамгийн их хорогдолтой/  320447 толгой малтайгаас  5100 гаруй нь хорогдсон бөгөөд  адуу 171, үхэр 199,хонь 1975,ямаа 2815 толгой хорогдсон нь бүх малынх нь 1,3 хувь аж. Харин Баяндэлгэр, Баянчандмань, Өндөрширээт, Сэргэлэн, Эрдэнэ сум 230-503 толгой, Архуст, Батсүмбэр, Баян зэрэг  сум   хорогдолгүй байна. 

Үүнээс гадна 2016 оны эхээр тус аймгийн Баяндэлгэр, Мөнгөнморьт, Баянчандмань, Эрдэнэ, Сэргэлэн, Баян суманд тархсан "Цэцэг өвчин"-ний улмаас 1100 орчим мал устгажээ.

Төв аймаг Ш.Шүрэнцэцэг

Холбоотой мэдээ