“Тамир” кино театрын нээлт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2019-02-28 15:07:54

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх “Тамир” кино театрын үйл ажиллагааг эхлүүллээ. Тус кино театр нь анх 1976 онд ашиглалтад орсон хэдий ч сүүлийн 20 гаруй жил урлагийн тайз хэлбэрээр ашиглаж байжээ.   


Харин өнгөрсөн 2018 онд нийт 200 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, 150 хүний суудалтайгаар засварлан тохижуулж, сүүлийн үеийн тоног төхөөрөмж бүхий кино театрын зориулалтаар ашиглах техник хэрэгсэл, дөрвөн төрлийн автомат тоглоомыг суурилуулсан ба ийнхүү ашиглалтад өгөөд байна.

Хүүхэд, залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, шинээр гарсан кино үзвэрүүдийг цаг алдалгүй үзэх театртай болсондоо баяртай байгаагаа илэрхийлж байлаа.

Маргааш буюу 3-р сарын 1, 2-нд 19.00, 21.00 цагуудаас Монголын уран сайхны кинонуудыг үнэгүй гаргах юм.

Холбоотой мэдээ