Д.Трамп, Ким Жөн Ун нарын ганцаарчилсан уулзалт өндөрлөлөө
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРХАНОЙ. /ТАСС/. БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд
Трамп нарын 10 минут үргэлжилсэн ганцаарчилсан уулзалт өндөрлөж, одоогоор талууд
хамтарсан оройн зоог барьж байгаа аж. Оройн хүндэтгэлийн зоогонд хоёр улсын
удирдагчид цөөн бүрэлдэхүүнтэй төлөөлөгчдийн хамтаар оролцож байгаа аж.
Энэхүү төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд АНУ-ын талаас тус улсын Төрийн нарийн
бичгийн дарга Майк Помпео, Цагаан ордны ажилтнуудын аппаратын тэргүүний үүрэг
гүйцэтгэгч Мик Малвэни нар багтаж байгаа бол БНАСАУ-ын талаас Солонгосын
Хөдөлмөрийн намын Төв хорооны орлогч дарга Ким Ён Чоль, Гадаад хэргийн сайд Ри
Ён Хо нар багтаж байна.
Оройн зоог 2 цаг орчим үргэлжлэх төлөвтэй байна.