Японы “Алтан цомог” шагналыг “Queen” хамтлаг хүртжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГТОКИО. /NHK/. Японы Дуу бичлэгийн холбооноос жил тутам тодруулдаг “Алтан цомог” шагналын эзнээр Их Британийн домогт “Queen” хамтлаг шалгарсан байна. Энэхүү шагналыг дуу хөгжмийн салбарын хөгжилд оруулсан хувь нэмрийг үнэлэн олгодог ажээ.
Өнгөрсөн онд япончууд Өрнөдийн орнуудын уран бүтээлчдийн дундаас “Queen” хамтлагийн цомгийг хамгийн ихээр худалдан авсны зэрэгцээ тус хамтлагийн уран бүтээлийг интернэтээс хамгийн олон удаа татсан байна.
Энэхүү шагналыг “Queen” хамтлаг хоёр дахь удаагаа хүртэж буй нь энэ юм. Өмнө нь 2005 онд хүртэж байжээ.
“Queen” хамтлагийн амжилтын түүхийг харуулсан "Bohemian Rhapsody" кино өнгөрсөн оны 11 дүгээр сард Японд нээлтээ хийснээс
хойш тус хамтлагийн 506 мянга орчим цомог худалдаалагдсан ажээ.