“Ростех” хиймэл оюун ухаан бүхий зэвсэг туршиж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-02-26 11:36:29

МОСКВА. /TASS/. "Калашников", "Высокоточные комплексы", "Техмаш" концерн болон “Ростех” компанийн бусад үйлдвэр байг устгах шийдвэрийг бие даан гаргах чадвартай хиймэл оюун ухаан бүхий зэвсгийн загварыг бүтээсэн тухай тус компанийн ердийн зэвсэг, байлдааны хэрэгсэл болон тусгай химийн газрын үйлдвэрлэлийн захирал Сергей Абрамов мэдээлжээ.


“Роботжсон цогцолборыг бид зөвхөн бүтээгээд зогсохгүй туршиж байна. Ийм зэвсгийг мөн "Калашников", "Высокоточные комплексы", "Техмаш" болон бусад үйлдвэр бүтээсэн” гэж тэрбээр мэдээлсэн байна.


“Ийм зэвсгүүд нь байг устгах талаар бие даан шийдвэр гаргаж чадах боловч энэ бол маш чухал шийдвэр учраас ямар ч байсан оператор-хүнээс их зүйл шалтгаална. Зэвсгийг бүрэн автомат байдалд оруулахдаа тухайн оператор байг зөв тодорхойлж, дайсныг устгана гэдэгт 100 хувь итгэлтэй байх ёстой” гэж “Ростех”-ийн төлөөлөгч нэмж хэлжээ.


Түүний хэлснээр, “Ростех”-ийн шинэ зэвсэг нь болзошгүй дайснуудын зэвсэг, цэргийн техникүүдийн өмнө ОХУ-д илэрхий давуу тал олгох аж.

Холбоотой мэдээ