NASA “Саран дээрх хүн” киноны хамт олонд баяр хүргэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2019-02-25 13:43:02

НЬЮ-ЙОРК. /ВВС/. “Шилдэг дүрсний эффекттэй кино” төрөлд Оскарын шагнал хүртсэн “Саран дээрх хүн” киноны хамт олонд "NASA" буюу Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах төв баяр хүргэжээ. Энэ тухайгаа тус байгууллага “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.


“Саран дээрх хүн” кино Оскарын шагнал хүртсэнд баяр хүргэж байна. Хүн анх саран дээр буусны 50 жилийн ой энэ жил тохиож байгаа билээ. Саран дээр хүн буусан түүхэн үйл явдал хэрхэн дэлгэцийн шилдэг бүтээл болж байгааг та бүхэн харж байгаа болов уу” хэмээн "NASA" онцлон тэмдэглэжээ.


Америкийн найруулагч Дэмьен Шазеллын “Саран дээрх хүн” кинонд жүжигчин Райан Гослинг тоглодог бөгөөд тэрбээр сансрын нисгэгч Нил Армстронгийн дүрийг бүтээдэг юм. 

Холбоотой мэдээ