Энэтхэг бүжгийн улсын уралдааны шилдгүүд тодров
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГМонголын Хүүхдийн ордон, Монгол дахь Энэтхэгийн соёлын төв, БНЭУ-ын ЭСЯ хамтран “Ганга мөрний уянга” Энэтхэг бүжгийн улсын уралдаант наадмыг 19 дэх жилдээ зохион байгууллаа.
Уралдаанд Архангай, Сэлэнгэ, Өвөрхангай, Завхан, Дархан-Уул, Булган, Говьсүмбэр болон Багануур, Налайх дүүрэг, ХУД-ийн 26, 106 дугаар сургууль, ЧД-ийн 24, 37 дугаар сургуулийн нийт 200 гаруй авьяаслаг өсвөрийн бүжигчин ур чадвар, авьяас билгээрээ өрсөлдөв.
Улсын уралдаант наадам гоцлол, хамтлаг бүжгийн төрлөөр шилдгүүдээ тодруулсан юм.
Энэхүү наадамд амжилттай оролцсон Багануур дүүргийн бүжгийн багш н.Нандин-Эрдэнэ, Өвөрхангай аймгийн Хархорин сумын бүжгийн багш Г. Энхсайхан нар шилдэг багшаар тодорлоо.
Наадмын нээлтийн ажиллагаанд БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шри Сомнат Гош, Монголын Хүүхдийн ордны захирал П. Анхтуяа, БНЭУ-ын элчин сайдын яамны 2 дугаар нарийн бичгийн дарга Рави Шанкер Гоел, Монгол дахь Энэтхэгийн Соёлын төвийн захирал Л. Саянаа нар оролцов.
Ж.Болор