Холбооны хуралд тавьсан В.Путиний илтгэлийн онцлох үгнүүд

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-02-21 13:21:15

МОКСВА. /ТАСС/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний Холбооны хурал буюу парламентдаа өнгөрсөн лхагва гарагт тавьсан илгээлт 1 цаг 27 минут үргэлжилжээ.


Гэр бүлийг дэмжих хүрээнд


  • Гурав болон түүнээс дээш хүүхэдтэй гэр бүлүүд ипотекийн зээлээ төлөхийн тулд холбооны төсвөөс 450 мянган рублийн хөнгөлөлт эдлэх боломжтой болохыг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгджээ. Түүнчлэн хүүхэдтэй гэр бүлүүдийн ипотекийн хөнгөлөлттэй зээл олгох хугацааны хязгаарлалтыг цуцлахыг тэрбээр санал болгожээ. Хүүхэдтэй гэр бүлүүдэд зориулсан ипотекийн хөнгөлөлттэй зээл олгох шинэчилсэн хөтөлбөрт 600 мянган гэр бүл хамрагдах боломжтой гэнэ.
  • Хүүхэдтэй гэр бүлүүдэд зориулсан үл хөдлөх хөрөнгөд ногдуулах татварын хөнгөлөлтийг нэмэгдүүлэхийг санал болгожээ.
  • Засгийн газар болон Төв банк хувийн орон сууц барихыг дэмжих хөтөлбөрийг боловсруулах шаардлагатай гэж В.Путин үзэж байна. “Бэлэн орон сууц худалдан аваад зогсохгүй өөрийн газар дээр байшингаа барих боломжийг гэр бүлүүдэд олгох хэрэгтэй. Засгийн газар болон Төв банк хувийн орон сууцыг дэмжих санхүүгийн таатай, хүртээмжтэй арга замуудыг боловсруулах шаардлагатай” хэмээн тэрбээр хэлсэн байна.
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд олгох асаргааны тэтгэмжийг 2019 оны 7 дугаар сарын 1-нээс эхлэн 10 мянган рубль болгон нэмэгдүүлнэ. Одоогоор тэтгэмжийн хэмжээ 5.5 мянган рубль байгаа аж.
  • Энэ онд Оросын ясли, цэцэрлэгүүдэд 90 мянган орон тоо бий болгож, 3 жилийн хугацаанд 270 мянган шинэ орон тоо бий болгоно. 

Ядууралтай тэмцэх хүрээнд

    • Ядууралтай тэмцэхийн тулд нийгмийн гэрээнүүдийг ажил хэрэг болгохыг В.Путин санал болгожээ. Иймэрхүү гэрээнд ажил хөдөлмөр эрхлэх, мэргэжил дээшлүүлэхэд нь иргэдэд улсаас дэмжлэг үзүүлэх, гэр бүлүүдэд аж ахуй эрхлэх, хувийн жижиг бизнесээ эхлүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх,  зохих хөрөнгө хуваарилахыг тусгасан  байдаг аж.
    • ·     2000 онд нэн ядуу хүний тоо 40 сая гаруй байсан бол одоогоор энэ тоо 19 сая болтлоо буурсан байна.  


      Эрүүл мэндийн салбарт

      •      Үндэсний төслийн хүрээнд хавдрын өвчлөлтэй тэмцэхэд 1 их наяд рублийг зарцуулна.
      •     800 мянгаас 1 сая орчим хүнд үзүүлэх шаардлагатай хөнгөлөлтийн тусламжийг хөгжүүлэх ажлыг яаравчлах зорилт тавьжээ.

           ·  2020 он гэхэд эмнэлгийн тусламж үйлчилгээг бүх бүс  нутагт хүртээмжтэй болгохыг зорьжээ.  

           ·  “Орон нутгийн эмч” хөтөлбөрт хамрагдсан хүмүүсийн насны хязгаарлалтыг цуцлахыг санал болгожээ.  

         ·  3 жилийн дотор эрүүл мэндийн салбарт цахим системийг бүрэн нэвтрүүлнэ. Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настан, хүүхэдтэй хүмүүст олон цаг дараалал үүсгэн зогсох, утга учиргүй бичиг цаас цуглуулах шаардлагагүй болно” хэмээн В.Путин ярьсан байна. 


        Боловсролын салбарт


        ·    2020 оноос “Орон нутгийн багш” хөтөлбөрийг нэвтрүүлэхийг В.Путин санал болгожээ. Хөдөө орон нутагт ажиллах сонирхолтой багш нар 1 сая рублийг авах боломжтой аж.

        ·    2021 оны сүүлч гэхэд Оросын бүх дунд сургуульд өндөр хурдны интернеттэй болно хэмээн В. Путин хэлсэн байна. Түүнчлэн хоёр жилийн дараа бүх сургуулийг сургалтын орчин үеийн шаарлагад нийцүүлэхийг зорьж байна.


        Байгаль орчин, хог хаягдлын тухайд


        ·   2024 он гэхэд асуудалтай байгаа бүх хогийн цэгүүд дэх хог хаягдлыг дахин боловруулсан байх шаардлагатай.  Түүнчлэн томоохон 30 хогийн цэгийг хаах болно гэжээ.

        ·   Хог хаягдлын боловсруулалт, төрөлжүүлэлтийн хувь хэмжээг 9-60 хувь болгон нэмэгдүүлэх шаардлагатай хэмээн В.Путин мэдэгджээ. 


        Эдийн засгийн тухайд


        ·     2020 он гэхэд хөрөнгө оруулалтын өсөлт 6-7 хувь байх ёстой гэж мэдэгджээ.

        ·     2021 онд ОХУ-ын эдийн засгийн өсөлт 3-аас дээш хувьтай байх ёстой.

        ·     Засгийн газар болон Төв банк инфляцийн зорилтот түвшинд хүрэх шаардлагатай.

        ·     Түүнчлэн энэ онд цахим эдийн засгийн дэд бүтцийг хөгжүүлэх хөтөлбөрийг боловсруулахыг үүрэг болгосон байна.  

        ·     Хувиараа бизнес эрхлэх эрх чөлөөнд саад учруулж буй бүхнээс зайлсхийхийг хүсчээ. 


        Гадаад бодлогын тухайд


        ·    “Дунд болон ойрын зайн тусгалтай пуужингуудыг устгах тухай гэрээнээс дангаар гарах үндэслэл гаргахын тулд АНУ-ын түншүүд ОХУ-ыг зохиомлоор буруутгахын оронд үнэнээ хэлэх хэрэгтэй байсан юм. АНУ гэрээнээс гарахын тулд ОХУ-ыг зохиомлоор буруутгасан” хэмээн В.Путин онцлон тэмдэглэсэн байна.

        ·    Оростой улс төр, эдийн засгийн хэвийн харилцааг сэргээх бодитой алхмуудыг Европын Холбоо авч хэрэгжүүлнэ гэж найдаж байна хэмээн В.Путин илэрхийлсэн байна.

        ·    Түүнчлэн Энэтхэг болон Хятад улстай өрнүүлэх харилцааны нөөц бололцоог нээхэд ихээхэн анхаарал хандуулна гэж мэдэгджээ. 


        Соёл аялал, жуулчлалын тухайд

        • Бүс нутгийн музей, театр, номын сангуудын ашиг орлогыг татвараас чөлөөлөхийг санал болгосон байна.
        •     Хөдөө орон нутагт соёлын ордон барих, сэргээн засварлалт хийхэд 17 тэрбум рубль олгох аж.


          ·      Түүнчлэн жуулчдад зориулсан визийн горимыг хөнгөвчлөх механизмыг боловсруулах, цахим виз ашиглалтыг түгээн дэлгэрүүлэх саналыг тавьжээ. Одоогоор 18 улс орны иргэд ОХУ-аас цахим виз авах боломжтой байдаг аж. 


          Шинжлэх ухаан, технологийн тухайд


          ·        Москва хотод Үндэсний сансрын төв байгуулахыг В.Путин Засгийн газарт болон       Роскосмост үүрэг болгосон байна


          ·     2025 он гэхэд Орос улс генетик хийгээд мэдээллийн технологийн салбарт дэлхийд тэргүүлэгчдийн тоонд орох ёстой гэж тэрбээр мэдэгджээ.

        Холбоотой мэдээ