"Голомт" банк ипотекийн зээл олголтыг 30 жил болгон сунгав
МОНГОЛЫН МЭДЭЭЗасгийн газраас “Ипотекийн зээл, санхүүжилтийн ерөнхий журам”-ыг баталсантай холбогдуулан "Голомт" банк энэ сарын 15-наас эхлэн орон сууцны 5 болон 8 хувийн зээлд шинээр хамрах харилцагчдын зээлийн хүсэлтийг хүлээн авч, судалгаа хийж байна.
Ипотекийн орон сууцны зээлийг өмнө нь 20 жилээр олгодог байсан бол шинэ журмын дагуу 360 сар буюу 30 хүртэлх жилээр олгохоор болж хугацааг нь уртасгасан ба урьдчилгаа 30 хувийн төлбөр, 80м.кв-ын хязгаарлалтын нөхцөлд өөрчлөлт оруулаагүй аж.
Таван хувийн зээлд хамрагдахыг хүсэгчдийн хувьд доорх 4 байршил, бүсэд хамаарах орон сууцуудаас сонголтоо хийхээр журамд заажээ. Үүнд:
1. УБ хотын шинэ суурьшлын бүс
2. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн бүс
3. Нийслэлийн алслагдсан 3 дүүрэг (Багануур, Налайх, Багахангай)
4. Хөдөө орон нутгийн 21 аймгийн нутаг дэвсгэрт баригдсан орон сууцнаас сонгож, 5 хувийн зээлд хамрагдах юм.
Б.Туул