Тавантолгой-Гашуунсухайтын замын ажлыг эрчимжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-02-20 15:55:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын ээлжит хуралдаанаар Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 259 км хүнд даацын авто замын төслийг “зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх” нөхцөлөөр хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэхийг Үндэсний хөгжлийн газарт үүрэг болгов.

Дээрх замд үүссэн эвдрэлийг засварлаж, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, ачаа эргэлтийг нэмэгдүүлэхийг холбогдох компанийн удирдлагад даалгалаа. Авто зам нь дөрвөн эгнээтэй, 115 тонн ачаа, нэг тэнхлэг дээрээ 24 тонн ачаа даах чадвартай тусгай зориулалтын зам юм. Авто зам тавьснаар тээвэрлэлт одоогийнхоос хоёр дахин өсөж,  нүүрсний экспорт нэмэгдэн, эдийн засагт үр өгөөжтэй байж, орон нутаг хөгжин, ажлын байр нэмэгдэх зэрэг давуу талтай гэж үзэж байна.

Холбоотой мэдээ