MNBA Үндэсний лигийн 3-р тойрогт Тэнүүн Өлзий 10 дахь хожлоо авлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-02-20 11:12:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. 21 аймгийг хамарсан үндэсний лигийн гуравдугаар тойргийн ээлжит тэмцээн Өвөрхангайн Тэнүүн Өлзий болон Хэнтийн Эбэг багийн хооронд болж дууслаа.


Тус тэмцээний эхний үед хоёр баг маш сайн довтолж, тус тус 30-аас дээш оноог авч эхний үед эн тэнцүүхэн өрсөлдлөө. Харин хоёрдугаар үед Өвөрхангай Тэнүүн Өлзий баг сайн хамгаалж, шургуу довтолсноор илүү оноотой дуусгав.


Хоёр багийн шийдвэрлэх хоёрдугаар хагаст Өвөрхангай аймгийн багаас Брэндон Моррис /Brandon Morris/-ийн холын зайн шидэлт онооны зөрүү гаргасан бол Дэлгэрням болон Цэрэнбаатар нарын самбарын хослол гайхалтай байснаар оноог 123:95 болгож Өвөрхангайн Тэнүүн Өлзий гуравдугаар тойрогт ээлжит хожлоо авлаа. Тэд 10 хожил 3 хожигдолтой онооны хүснэгтийн хоёрдугаар байрт бичүүлсэн байна.

Холбоотой мэдээ