Нийслэлээс баруун тийш гарах авто замд найман камер байрлуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-02-19 15:22:33
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлээс баруун зүгт салах автозамын уулзварын хяналтын цэгт тээврийн хэрэгслийн улсын дугаар бүртгэх, мэдээлэх тогтолцоотой найман камер байрлуулсныг өнөөдөр Тээврийн цагдаагийн алба /ТЦА/ мэдээллээ.


Камержуулах ажил өнгөрсөн оны 12 дугаар сараас эхэлсэн бөгөөд “Diviotec” компанийн таван мегапиксел /дүрсний нягтрал/-тэй, өдөр шөнийн цагаар автомашины дугаар таних чадвартай камер суурилуулжээ. Камерын нэг нь  360 хэмээр эргэж, бүх чигт харах боломжтой аж.



Энэхүү цэгт камерын тогтолцоо нэвтэрснээр эрэн сурвалжилж байгаа автомашины улсын дугаарыг Тээврийн цагдаагийн албаны нэгдсэн удирдлагын төвд бүртгэж, мэдээлэх боломж бүрдэх юм.


Тээврийн цагдаагийн алба эл камерын төхөөрөмжийг “Оргил делта трейд” ХХК-тай хамтран байрлуулсан бөгөөд цаашид нийслэлээс зүүн тийш гарах тээврийн хэрэгслийг хянах мөн адил камер байрлуулахаар төлөвлөжээ.

Холбоотой мэдээ