Говь-Алтайн бизнесмэнүүд төрөлх нутагтаа 2,3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2019-02-20 19:23:04

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Улс, орон нутгийн төсвөөр хязгаарлахгүй, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах замаар бүтээн байгуулалтыг нэмэгдүүлж, аймаг орон нутгаа хөгжүүлэх, иргэдээ аятай таатай ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Говь-Алтай аймгийн Засаг дарга түүний Тамгын газраас Улаанбаатар хотноо “Хөгжлийн форум”-ыг 2017 оноос эхлэн зохион байгуулах болсон билээ.

Форум анх зохион байгуулсан жилд 3.4 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт, 2018 онд 15 орчим тэрбум төгрөгийн 29 төсөл арга хэмжээ хэрэгжихээр батлагдаж байсан бол энэ удаа тус аймгийн 13 суманд 2,3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын 32 төсөл, арга хэмжээ хэрэгжих гэнэ. Эдгээрээс онцолбол Япон улсын Сэргээгдэх эрчим хүчний 17 сая долларын хөрөнгө оруулалтаар Есөнбулаг суманд Нарны цахилгаан станц баригдах ажээ.

Хоёрдугаар сарын 14-ний өдөр зохион байгуулагдсан уг уулзалтад Говь-Алтай аймгаар овоглодог бизнес эрхлэгчид оролцож чанар, хэрэгжилт, үр дүнг сайжруулахаар бизнес уулзалт хэлбэрээр явуулсанаараа онцлогтой байлаа. 

Холбоотой мэдээ