Европын нээлттэй тэмцээнээс эмэгтэй жүдочид 2 алт, 1 мөнгөн медаль хүртэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-02-17 11:28:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Австри улсын Оберварт хотноо өчигдөр буюу энэ сарын 16-нд жүдо бөхийн Европ тивийн эмэгтэйчүүдийн нээлттэй тэмцээн болж манай тамирчид 2 алт, нэг мөнгөн медаль хүртлээ.


Энэхүү тэмцээний онцлог нь зөвхөн эмэгтэй жүдочид ур чадвар, хүчээ сорин өрсөлддөг бөгөөд 35 орны 199 эмэгтэй тамирчин оролцож байгаа юм. Энэ удаагийн тэмцээнд манай улсаас долоон тамирчин оролцсоноос хоёр жүдоч жиндээ тэргүүлж алт, мөн нэг мөнгөн медаль, нэг нь шагналт тавдугаар байр эзлэн багийн дүнгээр тэргүүлэв.


Тухайлбал, 48 кг ОУХМ Г.Наранцэцэг алтан медаль, 52 кг ОУХМ Л.Сосорбарам мөнгөн медаль, 57 кг ОУХМ Л.Энхрийлэн шагналт тавдугаар байрт, 63 кг-д ОУХМ Б.Ганхайч алтан медаль тус тус хүртсэн байна.

Холбоотой мэдээ