Өндөр хөгжилтэй орнуудад суралцах хүсэлтэй залууст зөвлөгөө өгнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
ariunbold@montsame.gov.mn
2019-02-16 14:57:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн өндөр хөгжилтэй улс орнуудад суралцах хүсэлтэй оюутан, залууст зөвлөгөө, мэдээлэл өгөх зорилго бүхий "Гадаадад тэтгэлэгтэй суралцацгаая" өдөрлөг маргааш буюу энэ сарын 17-нд Тусгаар тогтнолын ордонд болно.

Өдөрлөг 09.00-17.00 цагт болох бөгөөд АНУ, БНХАУ, ОХУ, БНСУ, Япон, Их Британи, Турк, Тайвань, Вьетнам, Герман, Австри, Австрали, Украин улсын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах боломжийн талаар зөвлөгөө өгөх юм.

Энэхүү өдөрлөгийг Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл ТББ, Гадаадад төгсөгчдийн нэгдсэн зөвлөл хамтран зохион байгуулна.

Холбоотой мэдээ