Скрипалийг хордуулахад оролцсон гурав дахь этгээдийн нэрийг хэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-02-15 13:04:06

ЛОНДОН. /TASS/. ОХУ-ын Тагнуулын ерөнхий газрын /ТЕГ/ хурандаа асан Сергей Скрипаль, түүний охин Юлия нарыг өнгөрсөн оны гуравдугаар сард Английн Солсбери хотод хордуулсан хэрэгт сэжиглэж буй гурав дахь этгээдийн нэрийг телевизийн “Sky News” сувгаар пүрэв гарагт мэдээлсэн байна.


Скрипалийн амь насанд халдахыг завдсан хэргийн гурав дахь сэжигтний нэрийг Денис Сергеев гэдэг бөгөөд тэрбээр Сергей Федотов гэдэг нууц нэрийн дор ажиллаж байсан Оросын ТЕГ-ын ажилтан юм гэж тус суваг “Bellingcat” интернэт хэвлэлийн мэдээллээс иш татан уламжилжээ.


Лондон хотын цагдаагийн газар уг мэдээлэлд тайлбар өгөхөөс татгалзсан байна.


Үүний сацуу “Sky News” суваг гурав дахь сэжигтэн гуравдугаар сарын 4-нд буюу Скрипалийг хордуулдаг өдөр Их Британиас гарсан гэх мэдээллийг өгчээ. Тэрбээр Ромоор дамжин Москвад очсон аж. Харин “The Daily Telegraph” сонинд өмнө нь эх сурвалжуудынхаа мэдээллийг иш татан бичсэнээр бол гурав дахь сэжигтэн одоо хүртэл Их Британийн нутаг дэвсгэрт байж магадгүй байна.

Холбоотой мэдээ