KFC-ийн хоолонд хордсон 20 иргэнийг ХӨСҮТ-д эмчилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2019-02-14 17:52:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Хан-Уул дүүрэгт байрлах түргэн хоолны KFC сүлжээний Зайсан дахь салбараар үйлчлүүлсэн иргэд хоолонд хорджээ. Тус салбараар энэ сарын 8-10-ны хооронд 78 хүн үйлчлүүлснээс 45 хүнд хордлогын шинж илэрсний 20 гаруй нь ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа юм.

Энэ талаар ХӨСҮТ-ийн халдварт өвчний тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаагаас тодруулахад, “Энэ хүмүүсийн биеийн байдал одоогоор харьцангуй тогтворжсон. Тэдэнд суулгах, бөөлжих, халуурах, ядрах, сулрах, толгой өвдөх зэргээр хордлогын шинж тэмдэг илэрсэн. Лабораторийн шинжилгээний хариу одоогоор гараагүй байна. KFC-ийн “Найзууд”, “Гэр бүлийн багц” гэхчлэн өөрсдийнх нь үйлдвэрлэдэг хоолноос дээж авч Мэргэжлийн хяналтын газар шинжилж байгаа” гэв.

Хордлогод орсон иргэдээс тандалт судалгаа авч байгаа бөгөөд маргааш урьдчилсан байдлаар мэдээлэл өгөх аж.

Холбоотой мэдээ