Танилцах аялал ирэх сард болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-02-14 14:09:57
Завхан/МОНЦАМЭ/.Улиастай сумын ерөнхий боловсролын сургуулийн 8-10 дугаар ангийн сурагчдын Политехникийн сургууль, СУИС-ийн Хөгжим бүжгийн сургууль, МУИС-ийн харъяа Завхан зэрэг сургуультай танилцах, мэргэжлийн чиг баримжааны талаарх мэдлэгтэй болох, туршлага судлах аялал ирэх сард болох гэж байна.
Энэхүү үйл ажиллагааны үеэр сургууль бүрээс 30, нийт 150 орчим хүүхэд, 25 нийгмийн ажилтан, багш нар мэргэжил судлах аялалд оролц
дог ажээ. Энэ үеэр хүүхдүүд болон багш нар дээрх сургуулиудын үйл ажиллагаатай танилцаж мэргэжлийн онцлог, сургалтын талаарх мэдээлэл авахаас гадна багш сурагчид туршлага судалдаг байна. Аяллын багийнхан нэг сургуультай нэг өдөр танилцдаг бөгөөд ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн хүүхдүүд сургууль бүр дээр өөрсдийн сонирхлын дагуу нэг өдөр хичээллэдэг ажээ. Тухайлбал Политехникийн сургууль дээр үсчин, гоо сайхан, тогооч, нарийн боов, оёдлын, мужаан, гагнуурын ангиудын хүүхдүүдтэй хамт нэг өдөр суралцаж мэргэжлийн онцлогтой танилцах юм байна. Мөн Хөгжим бүжгийн сургуулийн хөгжим болон, зургийн, бүжгийн ангиудын сурагч үе тэнгийнхнийхээ мэргэжлийн онцлогтой танилцах боломжоор хангагдаг ажээ. Энэхүү үйл ажиллагаа дөрөв дэх жилдээ явагдах гэж байгаа бөгөөд хүүхдүүд ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд өөрсдийн амьдралд чухал, ямар мэргэжлийг сонгон суралцах сонголтоо хийхэд нь чухал үйл ажиллагаа болдог тухай багш нар хэллээ. Хүүхдүүд танилцах хичээлд дөрвөн цаг суудаг бөгөөд мэргэжлийн амтыг сайн мэдэрч сурах чадвар ч бусдаас илүү болдог хэмээв. Мэргэжил сонголтоо ч зөв хийдэг гэлээ.
Холбоотой мэдээ