Их Британи Венесуэлд хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2019-02-13 15:07:43

ЛОНДОН. /ТАСС/. Венесуэлд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд Их Британи улс 8,5 сая ам.доллар олгожээ. Олон улсын хөгжлийн асуудал эрхэлсэн яамны мэдэгдэлд дурдсанаар, энэ мөнгийг бүс нутагт үйл ажиллагаагаа явуулж буй хүмүүнлэгийн агентлагуудад шилжүүлэх аж. 


“Ерөнхийлөгч Николас Мадурогийн буруу удирдлагатай, бодлогогүй дэглэмийн үр дүн болсон аймшигт явдалд би маш их санаа зовж байна. Хүмүүс амиа зогоохын тулд ялзарсан хоол идэхээс өөр аргагүйд хүрч байна. Манай улс хоол тэжээлийн дутагдалтай хүүхдүүдэд зайлшгүй шаардлагатай эмчилгээ болон үхэлд хүргэх аюултай өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтыг хийх, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах боломжийг олгох болно” хэмээн Олон улсын хөгжлийн асуудал эрхэлсэн сайд Пенни Мордонт цохон тэмдэглэжээ.


“АНУ Венесуэлд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхийг зөвшөөрөхгүй. Учир нь АНУ иймэрхүү байдлаар улс орны хэрэгт хөндлөнгөөс оролцохыг завдаж байгаа юм” хэмээн өмнө нь Н.Мадуро “Би-би-си” телевизэд ярилцлага өгөхдөө мэдэгдэж байсан юм.  

Холбоотой мэдээ