Дархадын хотгор Идэр,Тэс, Үүрийн голын хөндийгөөр - 42 градус хүйтэн хонолоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2019-02-12 11:08:07

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Өнгөрсөн шөнө Хөвсгөл аймгийн Дархадын хотгор, Идэр, Тэс, Бэлтэс, Үүр, Эгийн голын хөндийгөөр 36-42 градус хүйтэн хонолоо.

Энэ өвлийн хувьд хамгийн хүйтэн нь өнгөрсөн нэг сарын эхээр Дархадын хотгорт -45 градус хүртэл хүйтэрсэн байна. Тус аймгийн ихэнх сумдаар 0-15 см цастай байгаагаас хамгийн их нь Хатгал, Улаан-Уул суманд 15 см цастай байна. Ойрын өдрүүдэд цас орохгүй энэ сарын 15-аас хүйтний эрч сулрах төлөвтэй байна гэдгийг Хөвсгөл аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс мэдээллээ. 

Холбоотой мэдээ