"Тамир" кино театр ашиглалтад орно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2019-02-12 13:53:37

Архангай /МОНЦАМЭ/. Цэцэрлэг хотод 150 хүний суудалтай “Тамир” кино театрыг орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар ашиглалтад оруулаад байна. Аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан өчигдөр кино театртай танилцаж, менежментийн төлөвлөлт гарган үйл ажиллагааг эхлүүлж, жигдрүүлэх талаар аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Ч.Уранцэцэгт зөвлөлөө.


“Тамир” кино театр ашиглалтад орсноор хүүхэд, залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, танин мэдэхүйгээ хөгжүүлэх боломж бүрдэж байгаа юм. 


Театрт нягтрал сайтай проектор, 40м2 тод ойлгодог дэлгэц болон орчин үеийн техник хэрэгслийг суурилуулсан ба ширээний хоккей, сагсан бөмбөг, уралдааны машин, вертуал /3D/ тоглоом зэрэг автомат тоглоомуудыг байршуулсан байна.


Холбоотой мэдээ