“iPhone” гурван хэмжээст лазерын камертай болно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2019-02-02 12:32:49

НЬЮ-ЙОРК. /TASS/. АНУ-ын “Apple” компани 3D лазерын камер бүхий шинэ “iPhone” гар утсыг  2020 онд гаргахаар төлөвлөж байгаа тухай “Bloomberg” агентлаг эх сурвалжийнхаа мэдээллээс иш татан уламжлав. Энэ нь илүү нарийвчлалтай, илүү хол зайд ажиллах, “Face ID” буюу нүүрээр таньж нэвтрэх системд зориулсан технологийн хувилбар юм.


Шинэ 3D камер нь 5 метр хүртэл зайд ажиллах гэнэ. Тэгвэл “Face ID”-гийн нарийвчлал нь 50 см-ээс илүү зайд унадаг байна. Энэ технологийг бодит байдлыг нэмэгдүүлэх технологийг сайжруулахад ашиглах аж. Үүнээс гадна шинэ камераар хэмжээст зураг авах боломжтой.


Эх сурвалжийн мэдээлснээр, “Apple” компанийнхан одоо “Sony” компаниас 3D-модулийг нь авах зорилгоор тус компанитай хэлэлцээ хийж байгаа аж. “Apple”-ийнхан “iPhone” гар утсандаа 2019 онд ийм камер суурилуулахаар төлөвлөж байсан боловч төлөвлөгөө өөрчлөгдөж, уг технологийг 2020 онд нэвтрүүлэхээр хойшлуулжээ.


3D камерыг мөн шинэ “iPad Pro” таблетад суурилуулж магадгүй байна.

Холбоотой мэдээ