Дамдины Сүхбаатарын үзэсгэлэнд зуу гаруй үзмэр дэлгэжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-02-02 14:03:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 126 жилийн ой өнөөдөр тохиож байна. Түүний амьдралыг харуулсан  үзэсгэлэнг Тусгаар тогтнолын ордонд  нээлээ.

Д.Сүхбаатар судлаач,  Сүхбаатарын одонт Д.Баатар гуай уламжлал ёсоор уг үзэсгэлэнг гаргасан юм. Эх нутаг, газар шорооныхоо төлөө их тэмцлийг удирдан манлайлж, Ардын төрийг үндэслэн байгуулагч Их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсэн өдрөөр ийнхүү үзэсгэлэн гаргадаг нь эх оронч үзлийг хүүхэд залууст төлөвшүүлэх зорилготой аж.

Үзэсгэлэнд их жанжин Д.Сүхбаатар, түүний гэргий, хамтран зүтгэгч, төр нийгмийн нэрт зүтгэлтэн Н.Янжмаа нарын эдэлж хэрэглэж байсан эд зүйлс, түүхэн гэрэл зураг, урлагийн бүтээлд мөнхрөн үлдсэн баримал зэрэг 100 гаруй  үзмэр  дэлгэжээ.


Холбоотой мэдээ