Энхийг сахиулагчид "Үдийн завсарлага"-аар эх орноо сурталчлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-03-15 13:29:18

"UNMISS" ажиллагаанд оролцож буй Монгол Улсын Зэвсэгт хүчний V ээлжийн мотобуудлагын батальоны эмэгтэй цэргийн алба хаагчид өөрсдийн санаачилгаар Зэвсэгт хүчний өдрөө сурталчлахдаа  Парианг суурингийн дунд сургуульд “Үдийн завсарлага” хөтөлбөрийг зохион байгуулсан байна.

Батальоны эмэгтэй энхийг сахиулагчид “Үдийн завсарлага”-аар тус сургуулийн 200 гаруй эмэгтэй сурагчдыг хамруулан тэдэнд төрөл бүрийн сургалт, танин мэдэхүйн хичээл заажээ. Тэгэхдээ монгол орны түүх, ёс заншил,гар урлалын тухай сургалт болон хүүхдийн эрхийн талаар сурагчдад мэдээлэл хүргэж, хүүхэлдэйн кино, төрөл бүрийн видео үзүүллээ.
Мөн гарын доорх материалыг ашиглан ахуйн хэрэглээгээ хөнгөвчлөх сургалтыг зохион байгуулж,  өөрсдийн урласан гарын бэлгийг гардуулжээ. Мөн  “Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр”-ийн тухай ч ярьж ойлголт өгсөн хэмээн хоёрдугаар мотобуудлагын ротын захирагч, хошууч Ц.Нэргүй мэдээлсэн юм. 

Ж.Батсайхан

 

Холбоотой мэдээ