Байнгын хороо УИХ-ын даргыг сонгох асуудлыг хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-02-01 08:20:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр 09.00 цагт хуралдаж, УИХ-ын даргыг сонгох асуудлыг хэлэлцэнэ.

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр буюу өнгөрсөн сарын 31-нд хуралдаж, УИХ-ын даргад Г.Занданшатар гишүүнийг нэр дэвшүүлэх болсон юм. Уг асуудлыг УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаар хэлэлцэж, 100 хувийн саналаар дэмжсэн билээ. Байнгын хорооны хуралдааны дараа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаж, уг асуудлыг эцэслэн шийдвэрлэх юм.

Холбоотой мэдээ