Адал явдалт спорт аялагчдын их хурал болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-03-15 11:26:41

Монголын адал явдалт спорт аялалын холбоо /МАЯСАХ/-ны VI их хурал өчигдөр болж Дархан-Уул, Дорноговь, Орхон, Сүхбаатар, Төв, Говьсүмбэр, Булган, Баянхонгор, Өвөрхангай аймгийн 37, Улаанбаатар хотын 110 гаруй төлөөлөгч оролцлоо.

Тус хурал 92.5 хувийн ирцтэй байв. Хуралд оролцож байгаа зарим төлөөлөгчдийг Монголын үндэсний олимпийн хороо /МҮОХ/-ны одон, медалиар шагнасныг МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Ц.Дамдин гардуулав. МАЯСАХ-ны ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Б.Жияандорж, Дархан-Уул аймгийн МАЯСАХ-ны салбар зөвлөлийн дарга СМ.Х.Цэндоод "Олимпийн алдар" одон, БЗД-ийн МАЯСАХ-ны "Дэвжих" клубын ахлагч Ц.Отгонсүрэнг, Дархан-Уул аймгийн "Уран байгаль" клубын тамирчин Б.Баярхүү, СБД-ийн "Хийморь" клубын тамирчин Л.Дашням нарыг МҮОХ-ны "Алтан медаль"-иар шагнаж, цаашдын ажилд нь амжилт хүслээ.

Д.Өлзий

Холбоотой мэдээ