Энэ оны анхны гурван ихэр мэндэлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2019-01-30 17:21:50

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Хүрмэн сумын иргэн Чадраабалын Мөнхбаярынх гурван ихэр хүүхэдтэй болжээ. Түүний гэргий Ө.Энхмандах Улаанбаатр хотын ЭХЭМҮТөвд нэгдүгээр сарын 8-нд хоёр хүү, нэг охин төрүүлсэн байна.

Хүүхдүүд одоогоор Улаанбаатар хотод байгаа гэж аав Ч.Мөнхбаяр хэллээ. Хүүхдүүддээ Хөххүдэн, Хөхбудан, Хөхгэрэл гэсэн нэр хайрлажээ. Саяхан мэндэлсэн гурван ихэр ах, эгч хоёртой юм байна.

Ч.Мөнхбаяр Хүрмэн суман дахь агаарын цэргийн 065-р ангийн 252-р тусгай ротод ахлах ахлагч бол түүний гэргий Ө.Энхмандах тус сумын Төрийн банканд теллер ажилтай ажээ.

Өмнөговь аймгийн Статистикийн хэлтсийн мэдээлж байгаагаар 2018 оны жилийн эцсийн хүн амын тооллогоор тус аймагт гурван ихэр хүүхэдтэй дөрвөн өрх байна.

Холбоотой мэдээ