Аймгийн алдарт уяачдад шагналыг нь гардууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2019-01-30 20:26:41

Архангай /МОНЦАМЭ/. Шороон нохой жилийн аймгийн алдарч уяач цолыг 23 уяач авлаа. Шагналыг энэ сарын 29-нд аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ш.Гомбодорж,  ХХААГ-ын дарга П.Гомбодорж нар гардуулж өгөв.


Аймгийн Засаг даргын захирамжаар Чулуут сумын Ц.Энхбаяр, Өндөр-Улаан сумын С.Отгонцэрэн, Б.Цэрэнтогтох, Өлзийт сумын Н.Батхүү, Хашаат сумын Н.Нарангэрэл, Эрдэнэбулган сумын Н.Занабазар, Т.Ганчөдөр, Л.Мягмарсүрэн, Б.Бумансахиа, Ихтамир сумын Т.Ганболд, Ч.Ариунзаяа, Ж.Энхнасан, Булган сумын Ж.Батсайхан, О.Баточир, Цэнхэр сумын С.Санжаасүрэн, М.Пүрэвдорж, Тариат сумын Л.Баярмагнай, Цэцэрлэг сумын Б.Түвшинбаатар, С.Дашдорж, Хотонт сумын Ч.Бат-Очир, Хангай сумын Ж.Базаррагчаа, Т.Ганцогт нар аймгийн алдарт уяач цол, тэмдгээ гардан авлаа.


Архангайд 200 гаруй аймгийн алдарт уяач цолтон байдаг ажээ.

Холбоотой мэдээ