Гуравдугаар сарын 15-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2016-03-15 09:18:03

09.30 цагт Төрийн ордонд Монгол Улсын Шадар сайд Д. Оюунбаатар, БНКазУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд К.Кобландин нар хоёр улсын хамтын ажиллагаа, улс хоорондын хилийн тухай болон бусад асуудлаар хэлэлцэнэ.

09.30 цагт "Хувьцаа эзэмшигчдийн эрх, Хувьцаа эзэмшигчдийн хурал" сэдэвт арга хэмжээ  Санхүүгийн зохицуулах хорооны хурлын танхимд болно.

10.00 цагт Барс худалдааны төвд Хэрэглэгчдэд мэдээлэл, зөвлөгөө өгөх, өргөдөл гомдлыг шийдвэрлэх "Хэрэглэгчийн төв"-ийн нээлт болно.

10.00 цагт БОНХАЖ-нд сайд Н.Батцэрэг, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон нар хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурна.

11.00 цагт Хэрэглэгчийн эрхийг хамгаалах Олон улсын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Засгийн газраас 2016 оныг “Хэрэглэгчийн жил” болгон зарласантай холбогдуулан Монгол Улсын Шадар сайдын зүгээс өөрийн харьяаны байгууллагуудтай хамтран зохион байгуулах өдөрлөг Чингисийн талбайд болно.

11.00 цагт Төрийн ордонд Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлуудын талаар ХМОНХА-ны дарга Б.Цээпил мэдээлэл хийнэ.

12.00 цагт БОНХАЖЯ-нд энэ сарын 16-нд болох "Ногоон хөгжлийн түншлэлийг дэмжих нь" сэдэвт зөвлөлдөх уулзалтын талаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт Монгол хүн сансарт ниссэний 35 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал МУИС-ын "Эрдмийн өргөө"-нд болно.

14.00 цагт ГХЯ-аас зохион байгуулдаг "Мэдээллийн цаг" хэвлэлийн бага хурал ГХЯ-ны Зөвшилцөл танхимд болно.

16.00 цагт Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн сургууль, Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар Захиргаа, хуулийн хэлтэс хамтран  Баянзүрх дүүргийн Чуулганы танхимд “Парламентын мэтгэлцээн”-ийг зохион байгуулна.

“Үндэсний мэдээллийн төв”-д

11.00 цагт  Зорилтот бүлгийн иргэд Засгийн газраас байрны батлан даалт хүсч суулт хийж байгаа талаар “Сөгнөгөр хайрхан” компаниас мэдээлэл хийнэ.

11.30 цагт МАХН-ын удирдлагууд МАХН-ын дарга Н.Энхбаярыг Монгол Улсын Шадар сайдад томилуулахтай холбогдуулан АТГ-аас албан тушаалтны хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянахдаа илт хууль зөрчсөн дүгнэлт гаргасан талаар мэдээлэл хийнэ.

Холбоотой мэдээ