Монгол, БНХАУ-ын НҮБ-ын хүрээний хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2019-01-25 18:19:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Шин Хайманыг хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн шинэчлэл, Хүний эрхийн зөвлөлийн чуулган, Арьс өнгөөр ялгаварлан гадуурхах явдалтай тэмцэх конвенцийн хорооны гишүүдийн сонгууль зэрэг хоёр улсын НҮБ-ын хүрээний хамтын ажиллагааны зарим асуудлын талаар санал солилцов.

Мөн үеэр дэд сайд Б.Батцэцэг тэргүүтэй төлөөлөгчдийн энэ сарын 14-18-нд БНХАУ-ын Бээжин хот, Шинжаан-Уйгурын болон Өвөр Монголын Өөртөө Засах орнуудад хийсэн айлчлалын мөрөөр авах арга хэмжээ, хоёр орны консулын харилцааны зарим асуудлыг хөндөж ярилцлаа.

Холбоотой мэдээ