Трампын олон нийтийн сүлжээ хариуцсан багийг шүүмжилжээ

Дэлхийд | Сонин хачин
khulan@montsame.gov.mn
2019-01-24 12:14:06

ВАШИНГТОН. /BBC/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн эрүүл мэндийн байдлаар бахархдаг нь нууц биш билээ.


“Эрүүл мэнд, хүч чадал бол надад байгаа хамгийн үнэт хөрөнгө бөгөөд энэ миний удамшилтай холбоотой” гэж Д.Трамп хэлж байсан удаатай юм. Харин сүүлийн үед түүний биеийн зарим хэсгийг илт засаж янзалсан зургууд цахим сүлжээнд нийтлэгдэх болсон ажээ.


Ерөнхийлөгчийн олон зурганд түүнийг жинхэнэ зургандаа харагдаж байгаагаас илүү туранхай, цэмцгэр болгосон байсныг “Gizmodo” цахим хуудасны ажилтнууд анх ажигласан байна.


Олон нийтийн сүлжээ хэрэглэгчид тэр даруй АНУ-ын төрийн тэргүүний албан ёсны “Instagram” болон “Facebook” хаяг дахь зургуудыг Цагаан ордны “Flickr” хуудсанд нийтлэгдсэн эх зургуудтай харьцуулж үзэхэд хэд хэдэн ялгаа байжээ.


Үүнд: Ерөнхийлөгчийн костюмын мөрний ойролцоох хэсгийг илүү толигор болгож, хүзүүний орчимыг цэмцгэр болгожээ. Мөн үсийг нь янзалсан байсан бөгөөд энэ нь арын хэсгийг бүхлээр нь өөрчилсөнтэй холбоотой байж магадгүй юм. Түүнчлэн түүний царайг цайруулсан байсан байна.


Харин хамгийн ер бусын өөрчлөлт нь Д.Трампын долоовор хурууг илүү урт болгосон нь ажиглагдсан байна. Түүний гарын хэмжээ урьд нь өрсөлдөгчид болон хошин шогийн жүжигчдийн хошигнолын бай болж байсан билээ. 



Холбоотой мэдээ