Монголын уяачдын VII их хурал 88 хувийн ирцтэй эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-01-24 11:43:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын морин спорт уяачдын холбоо /ММСУХ/-ны ээлжит VII их хурал “Корпорейт” зочид буудлын Хурлын танхимд өнөөдөр /2019.01.24/ болж байна.


Уг хуралд Монгол Улсын 21 аймаг, хотуудаас 670 төлөөлөгч ирж, 88 хувийн ирцтэй хурлаа эхэлсэн бөгөөд их хурлыг нээж ММСУХ-ны тэргүүний үүргийг түр гүйцэтгэгч М.Мөнхбаясгалан үг хэлсэн байна. Энэхүү VII хурал  “Эв нэгдэл, хамтын шийдэл” гэсэн уриатай болж байгаа бөгөөд холбооны гол асуудлыг хэлэлцэхээс гадна шинэ тэргүүнийг сонгох аж.


2016 оны гуравдугаар сард УИХ-ын дарга М.Энхболд ММСУХ-ны тэргүүний ажлаасаа сайн дураараа чөлөөлөгдсөн юм. Иймд уяачид ээлжит VII их хурлаараа шинэ тэргүүний сонгуулийг явуулна.

Холбоотой мэдээ