Завханыхан Эрдэнэтэд 187 сая төгрөгийн борлуулалт хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-01-22 23:34:18

Завхан/МОНЦАМЭ/.Завхан аймгийн ЗДТГ, МҮХАҮТ-ын Завхан дахь салбар танхим хамтран Орхон аймагт үзэсгэлэн худалдааг зохион байгуулж 187.5 сая төгрөгийн борлуулалт хийгээд иржээ.

“Завхан брэнд-2019” үзэсгэлэн худалдааг энэ жил хоёр дахь жилдээ Орхон аймагт амжилттай зохион байгуулжээ. Жил бүр Завханы 24 сумын жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн үйлдвэрлэдэг бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг өөрийн аймагтаа болон Дархан, Эрдэнэт, Улаанбаатар хотуудад зохион байгуулж орон нутгийн үйлдвэрлэгчдийн борлуулалтыг нэмэх, бүтээгдэхүүнээ сурталчлах, цаашид бизнесээ өргөтгөх боломжийг олгох зорилгоор зохион байгуулдаг ажээ. Энэ уламжлалын дагуу энэ жил тус үзэсгэлэн худалдааг Орхон аймаг, Завхан аймгийн хамтын ажиллагааны хүрээнд Орхон аймгийн Засаг дарга болон Орхон аймаг дахь Завханы нутгийн зөвлөлийн дэмжлэг туслалцаатайгаар  нэгдүгээр сарын 18-20 –ний өдрүүдэд зохион байгуулжээ. Үзэсгэлэн худалдаанд Завханы 24 сумын 67 бизнес эрхлэгч оролцож 322 нэр төрлийн бүтээгдэхүүнийг борлуулжээ. Энэ жилийн үзэсгэлэн худалдаагаар элдсэн нэхий болон, эсгийгээр хийсэн бүтээгдэхүүнүүд, сүү цагаан идээ хамгийн их борлуулалттай бүтээгдэхүүн байв. Мөн мод модон эдлэл, Завхан аймгийн үзэсгэлэнт газар нутаг, үүх түүхийг харуулсан бэлэг дурсгалын зүйлс мөн эрэлттэй бүтээгдэхүүн байлаа хэмээн МҮХАҮТ-ын Завхан дахь салбар танхимаас мэдээлэв. 

Холбоотой мэдээ