Авлигаас урьчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх төлөвлөгөө гарган ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-01-22 22:30:01

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ЗДТГ нь авлигаас урьчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх  үйл ажиллагааны төлөвлөгөөг жил бүр шинэчлэн сумын ЗДТГ-ын даргаар баталгаажуулан ажилладаг байна. Энэхүү ажлын хүрээнд өнгөрсөн онд есөн зорилтын хүрээнд 21 шалгуур үзүүлэлтийн хэрэгжилтийг ханган ажиллажээ.

Тухайлбал авлига ашиг сонирхлын зөрчилгүй хамт олон аяныг  өрнүүлэн нийт албан хаагчдад архидалттай тэмцэх хөтөлбөр, зөрчлийн тухай хууль, авилгын эсрэг хууль, нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн талаар сургалт зохион байгуулжээ. Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд иргэд, олон нийтийн хяналт, иргэний нийгмийн байгууллагын үүрэг, оролцоог нэмэгдүүлэн, идэвх санаачилгыг дэмжин ажиллах үүднээс тус сумын ИТХ, ЗДТГ, Ажил олгогч эздийн холбоотой хамтран нийтийн сонсголыг тогтмол явуулдаг болсон байна. Эл нийтийн сонсголд найман багийн иргэд, ЕБС, цэцэрлэгийн албан хаагчдыг тогтмол оролцуулдаг болжээ.

Мөн худалдан авах ажиллагаанд оролцож байгаа хүмүүсээр тухай бүр ашиг сонирхолын зөрчилгүй гэдэг мэдэгдэл гаргуулан авч, баталгаажуулж, хувийн ашиг сонирхолын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгийн бүрдүүлэлтийн системд оруулдаг байна. Өнгөрсөн оны байдлаар худалдан авах ажиллагаанын ажлын хэсгийн 51 хүн ашиг сонирхолын зөрчилгүй гэдгээ илэрхийлжээ. 

Холбоотой мэдээ