Жүдочид ирэх сард Парис хотыг зорино

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-01-22 12:52:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Парис хотноо ирэх хоёрдугаар сарын 10-нд болох "Гранд слам 2019" /Paris grand slam 2019/ жүдо бөхийн тэмцээнд манай улсаас 21 тамирчин оролцохоор мэдүүлгээ илгээжээ.


Энэ удаагийн бүрэлдэхүүнд УАШТ-д амжилттай барилдсан олон залуу жүдоч багтсан байна. Манай багийн бүрэлдэхүүнийг танилцуулахад, 60 кг-д Д.Aмaртүвшин, Э.Ариунболд /2019 оны улсын аварга/, 66 кг-д Г.Хэрлэн, Н. Mөнхбаяр /2019 оны улсын аварга/, 73 кг-д Ц.Цoгтбаатар, Б.Батболд УАШТ мөнгөн медальт, 81 кг-д О.Ууганбaaтар, Дагвасүрэн, 90 кг-д Г.Алтанбагана, Э.Мөнхжаргал /2019 оны улсын аварга/, 100 кг-д Д.Цэрэнням /УАШТ мөнгөн медаль/, +100 кг-д Б.Тэмүүлэн, О.Цэцэнцэнгэл /2019 Улсын аварга/ нар хүчээ сорих юм.


Харин эмэгтэй жүдочдоос 48 кг-д дэлхийн аварга М.Уранцэцэг, Г.Наранцэцэг /2019 оны улсын аварга/, 52 кг-д Л.Сосорбарам /2019 улсын аварга/, 57 кг-д Л.Энхрийлэн /2019 оны улсын аварга/, 63 кг-д Б.Ганхайч /2019 оны Улсын аварга/, 70 кг-д Б.Баасанжаргал УАШТ хүрэл медальт, 78 кг-д Ш.Сэржмядаг УАШТ мөнгөн медальт, +78 кг-д Э.Гандиймаа /2019 Улсын аварга/ нар барилдахаар болжээ. 

Холбоотой мэдээ