Газрын дундад тэнгист 170 цагаач ор сураггүй алга болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2019-01-20 15:34:29

МОСКВА. /РИА Новости/Газрын дундад тэнгист хоёр хөлөг онгоц осолдсоны улмаас 170 орчим цагаач амь үрэгдэх юмуу ор сураггүй алга болсон тухай НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссар мэдэгджээ.


Засгийн газрын бус байгууллагын мэдээлснээр, Альборан тэнгист 53 хүн амь үрэгджээ. Марокко болон Испанийн аврагчид хөлөг онгоцонд явж байсан цагаачдыг эрэн хайх ажиллагааг явуулсаар байгаа аж.


Газрын дундад тэнгист өөр нэг хөлөг онгоц осолдсон тухай Италийн Тэнгисийн цэргийн хүчин мэдээлсэн байна. Хөлөг онгоцонд 117 хүн байсан бөгөөд тэд амь үрэгдсэн юмуу ор сураггүй алга болсон байж магадгүй болохыг аврагчид хэлсэн байна. 

Холбоотой мэдээ