Их мастер Д.Эрдэнэбилэг даамчдаа тэргүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-03-14 10:54:02

Дулааны IV цахилгаан станц ТӨХК-ийн нэрэмжит өндөр зэрэгтэй даамчдын тэмцээн "Монгол Коосэн" сургуулийн "Алтан хүү" клубын байранд энэ сарын 11-13-нд болж өндөрлөлөө.

Тэмцээнд 63 даамчин  оролцсоноос ОУИМ цолтон 4, Дэлхийн даамын холбооны мастер 8, спортын мастер 15, дэд мастер 18 хүн байлаа. Мөн Увс, Ховд аймгийн тамирчид хүрэлцэн ирсэн байна. Швейцарь системээр 9 өрөг тоглоход Монгол Улсын гавьяат тамирчин, их мастер Д.Эрдэнэбилэг (Шинэ Монгол) 15 оноогоор аваргалж, спортын мастер Д.Эрдэмбилэг (ТЭЦ-4) 14 оноогоор удааллаа. Шагналт III-V байранд ДДХМ Р.Манлай (Монгол Коосэн), С.Даваадорж (БЗД), ОУИМ Г.Ганжаргал (БЗД) нар орсон юм.

Тэмцээний эмэгтэйчүүдийн ангилалд спортын мастер М.Одгэрэл (Хасу-Мегаватт), ОУИМ М.Нямжаргал (МУИС), спортын мастер Г.Энхтуяа (СХД) нар эхний гурван байр эзэлсэн бол охидоос дэд мастер Э.Маргад (Хэнтий, Норовлин), хөвгүүдээс спортын мастер М.Шийравжамц (1-р сургууль), хөдөө орон нутгийн тамирчдаас дэд мастер Т.Ням (Ховд) нар шагналт байрт шалгарчээ.

Д.Өлзий

Холбоотой мэдээ