Хөвсгөлд бүтээгдэхүүн үйлдвэрлэлт 48,6 хувиар, борлуулалт 54,4 хувиар өсчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2019-01-20 20:20:13

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн аж үйлдвэрийн газрууд 2018 оны байдлаар 28.2 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 26.1 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн борлуулсан нь өмнөх оны мөн үеийнхээс нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлт 48.6 хувиар, бүтээгдэхүүний борлуулалт 54.4 хувиар тус тус өсчээ.

Мөн аймгийн төсвийн орлого 95.8 тэрбум, зарлага 97.8 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс орлого 1.2 хувиар өсч, зарлага 3.1 хувиар буурсан байна. Харин татварын орлого 16.9 тэрбумд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 0.2 хувиар буурч өнгөрсөн  оны байдлаар аймгийн төсвийн өр 0.7тэрбум төгрөг, авлага 5.4 тэрбум төгрөгт хүрсэн нь  2017 онтой харьцуулахад  өр 6.5 дахин, авлага 1.1 дахин өссөн үзүүлэлттэй байгаа ажээ.

Холбоотой мэдээ