Хөвсгөл аймгийн хүн ам өмнөх оныхоос 1,5 хувиар өсчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2019-01-19 21:33:48

Хөвсгөл /МОНЦАМЭ/.  Хөвсгөл аймгийн нийт хүн амын тоо 2018 оны жилийн эцсийн байдлаар 134133  болж 2017 оныхоос 1.5 хувь буюу 1987 хүнээр өссөн байна.

Нийт хүн амын 49.7 хувь нь эрэгтэй, 50.3 хувь нь эмэгтэйчүүд байгаа бөгөөд 100 эмэгтэйд 98.7 эрэгтэй ноогдож байна. Тус аймгийн хэмжээнд өнгөрсөн оны байдлаар 39458 өрх, түүний 31.4 хувь нь аймгийн төвд, 1.7  хувь нь тосгонд, 17.9 хувь нь сумын төвд, 49.0 хувь нь хөдөөд байгаа бөгөөд аймгийн дунджаар нэг өрхөд 3.4 хүн ногдож байгаа ажээ. Мөн 1813 хагас өнчин хүүхэд, 154 бүтэн өнчин хүүхэд байна. Хагас өнчин хүүхдийн тоо өмнөх оноос 1.2 хувиар өссөн,харин бүтэн өнчин хүүхдийн тоо 15.0 хувиар буурч өрх толгойлсон эмэгтэйчүүдийн тоо 2018 онд 5041 болж 2017 оныхтой харьцуулахад 21.3 хувиар буурсан байна гэж аймгийн Статистикийн хэлтсээс мэдээллээ.

Холбоотой мэдээ