“Microsoft” компани Сиэтл хотод орон сууц барихад 500 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2019-01-18 15:46:37

МОСКВА. /АиФ/.  Манай компани АНУ-ын Сиэтл хотын захад хямд өртөгтэй орон сууц барихад зориулж 500 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ гэж Microsoft компанийн ерөнхийлөгч Брэд Смит мэдэгдсэн байна.


“Энэхүү мөнгийг багш, гал сөнөөгчид, эмнэлгийн ажилтнууд зэрэг бага болон дундаж орлоготой хүмүүст зориулсан боломжийн үнэтэй орон сууц барихад зарцуулна” хэмээн тэрбээр ярьжээ.


Дээр дурдсан мөнгө нь иймэрхүү зорилгоор сүүлийн 44 жилд хийж байсан хамгийн том хөрөнгө оруулалт болохыг Брэд Смит онцлон тэмдэглэсэн байна.

Холбоотой мэдээ