“Умардын урсгал-2” төслийг хэн ч зогсоож чадахгүй гэж мэдэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-01-18 12:48:04

БЕРЛИН./DPA/. Америкийн хориг арга хэмжээнүүд нь “Умардын урсгал-2” төслийг зогсоож чадахгүй гэж ХБНГУ-ын Гадаад хэргийн сайд Хайко Маас мэдэгджээ.


АНУ-ын зүгээс авах хориг арга хэмжээнүүд нь Германы компаниудыг төслөөс гаргахад хүргэж болзошгүй гэж тэрбээр үзэж байгаа аж.


“Тус улсын хориг арга хэмжээнүүд нь төслийг зогсоох боломжгүй. Ийм тохиолдолд Украины нутаг дэвсгэрээр дайруулан Оросын хийг дамжуулахтай холбоотой шийдвэрт хэн ч нөлөөлөх боломжгүй” хэмээн тэрбээр хэлсэн байна.


“Умардын урсгал-2” хий дамжуулах хоолой барих төсөлд дэмжлэг үзүүлсэнтэй нь холбоотойгоор Вашингтон хориг арга хэмжээ авч болзошгүйг анхааруулсан захидлыг АНУ-ын Элчин сайд Ричард Гренелл Германы компаниудад өмнө нь илгээсэн юм. Энэ захидалтай холбогдуулан Хайко Маас хэлэхдээ “Дипломатуудад юу хийх ёстойг заах эрхгүй” гэжээ. 

Холбоотой мэдээ