Булган аймагт нийтийг хамарсан арга хэмжээг түр хориглолоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2019-01-17 18:00:38

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Онцгой комиссын даргын тушаалаар Булган сумын Рашаант багийн нутагт “гахайн африк мялзан” өвчин гарсан тул аймгийн хэмжээнд нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хорио цээрийн дэглэмийн хугацаанд хориглолоо.

            Гахайн мялзан өвчнийг тархаахгүй хязгаарлах, өвчин оношлогдсон бүсийн гахайг устгах, уг өвчнийг дахин гарахаас сэргийлэх зорилгоор нийтийг хамарсан арга хэмжээг хориглосон байна. Мөн бусад аймаг, сумтай малын худалдаа, шилжилт хөдөлгөөн, мал тээвэрлэх болон мал, амьтны гаралтай түүхий эд бүтээгдэхүүний гарал үүсэлд тавих хяналтыг чангатгаж, мал эмнэлэг, ариун цэврийн дэглэмийг чанд мөрдөхийг Хүнс, хөдөө аж ахуй, мал эмнэлэг, мэргэжлийн хяналтын байгууллагад даалгалаа.

Холбоотой мэдээ