Ким Жөн Ун АНУ-ын Ерөнхийлөгчид захидал илгээжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРСӨҮЛ. /Yonhap/. Солонгосын
Хөдөлмөрийн намын Төв хорооны нэгдсэн фронтын хэлтсийн эрхлэгч Ким Ён Чоль
АНУ-д айлчлах үеэрээ БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Уны захидлыг АНУ-ын Ерөнхийлөгч
Дональд Трампт дамжуулан өгөх аж.
“Yonhap” агентлагийн мэдээлснээр, БНАСАУ-ын төлөөлөгч Вашингтон
хотод яриа хэлэлцээ хийх үеэрээ захидлыг гардуулан өгөх юм байна. Ким Жөн Уны захидалд
юу дурдсан талаар тодорхойгүй байгаа аж.
Өнгөрсөн долоо хоногт Д.Трамп БНАСАУ-ын удирдагчид захидал илгээсэн тухай
өмнө нь мэдээлсэн. Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах боломж
хийгээд АНУ, БНАСАУ-ын түүхэн дэх хоёр дахь дээд хэмжээний уулзалтыг зохион
байгуулах асуудлыг хэлэлцэхээр БНАСАУ-ын төлөөлөгч Ким Ён Чоль өнөөдөр Вашингтон
хотод айлчлах юм.