Улаанбаатарт 11-13 хэм хүйтэн байна

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2019-01-17 08:17:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх  нутгаар цаг агаар тогтуун байна.


2019 оны 01 дүгээр сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 27-32 хэм, Хүрэн бэлчир, Монгол-Алтайн нуруу, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 16-21 хэм, Орхон-Туулын бэлчир, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 12-17 хэм, цас багатай энгэр газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4-9 хэм, бусад нутгаар 8-13 хэм хүйтэн байна.


УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 11-13 хэм хүйтэн байна.

Холбоотой мэдээ